Best Scenes of Movies
2017-10-12 13:15

Тирион Ланнистерийн дүрд тоглосон Петер Динклэйж гэдэг хүн ямархуу зүйл туулсан бэ?

     Тирион Ланнистерийн дүрийг дэлхий нийтээрээ хайрладаг болохоос өмнө Петер Динклейж гэдэг хүн ямархуу зүйл туулсан бэ?Тэгэхээр түүний хүүхэд насны талаар бага зэрэг дурдья л даа. 
 
Тэр бусад хүүхэд шиг энгийн хэмжээтэй толгойтой төрсөн ч түүний дөрвөн мөч нь маш богинохон байв. Хүүхэд байхдаа одой байхаар заяагдсандаа маш ихээр гутарч дотроо маш их уур хилэн атаархал тээж, бусад хүүхдүүдэд дооглуулж, шоглуулж хүүхэд нас нь өнгөрсөн хүн бол Петер Динклейж.
Гэхдээ тухайн үед тэр амьтанд маш их хайртай, амьтдын эрхийн талаарх маш зөв бодолтой хүү байсан болохоор 16 настайгаасаа эхэлж цагаан хоолтон байхаар шийдэж одоог хүртэл энэхүү бодолоосоо татгалзаагүй мөрдсөөр ирсэн.
 
Харин түүний жүжигчин болохоос өмнөх карьер нь тийм ч олигтой амжилттай байгаагүй гэхэд болно. Гэрээсээ явж найзындаа амьдарч, заримдаа орох оронгүй гадуур хонож сэлгүүцэж явсаар хэд хэдэн оффисын ажилд орж ажиллаж байсан ч, ажлаа маш ихээр үзэн яддаг байв.
 
Нэгэн илтгэл дээрээ, хэрвээ би тэр ажлаа хийсээр л байсан бол ердөө өөртөө унтах газартай байхаас хэтрэхгүй байх байсан гэж хэлж байсан.
Түүний мөрөөдөл бол өөрийн гэсэн театртай болох. Товчхондоо жүжигчин болох нь түүний маш ихээр хүсч буй зүйл байсан юм. Ингээд тэр орох оронгүй огт цалингүй байсан ч хамаагүй одоогийн ажлаасаа гарч жүжигчний карьераа хөөж эхлэхээр шийдэв. Яахав энэ үедээ хэд хэдэн кинонд маш бага цалингаар дүр бүтээж байсан хэдий ч түүний биеийн хэмжээ нь ямар ч кинонд тохиромжгүй харагдаж байсан болохоор киноны дүрийн олдоц нь тун ховор байж.
 
Гэсэн хэдий ч тэр үргэлжлүүлж хайсаар л байсан. Нэг өдөр найз нь театр байгуулж буй, түүнд ажиллах санал тавьсан нь Петерийн хэцүүхэн амьдралд бага ч гэсэн дэм өгсөн бөгөөд тэндээсээ тун дажгүй хэд хэдэн киноны дүр авч эхэлсэн байдаг.
Ингээд уйгагүй хөдөлмөрлөж зарим шөнө хоолгүй, мөнгөгүй, орох оронгүй амьдарч тэмцэж байсныхаа шанд, түүний гэрийн хаалгыг нэгэн өглөө үл таних нэгэн итгээд цохиж, түүнд Тирион Ланнистерийн дүрийг санал болгосон байдаг.
 
Эх сурвалж: Best Scenes from Movies
Зочин / 202.21.106.145
2017-10-12 15:37

Mundag jujigchin shuu!