Ш.Номин
9 өдрийн өмнө

“Huawei утасны Kirin970” хүний тархитай ижил сэтгэнэ

     Huawei “Kirin 970” процессор сүүлийн үеийн хурд хүчний гайхамшигт гар утасны чипсет юм. Энэ технологи нь хүний тархитай ижил төвшинд ажиллах хиймэл оюун ухаан (NPU)-тай бөгөөд дуу хоолойгоороо өөрийн утсаа удирдах “AI” төхөөрөмжийг суурилуулж өгснөөрөө онцлог юм. Мөн “Huawei”-ийн хэрэглэгчиддээ барих гэнэтийн бэлэг зогсолтгүй үргэлжилж “Huawei Mate 10” гар утсаа энэ сард танилцуулахад бэлэн боллоо. Huawei-ийн удирдлагуудын хэлж буйгаар “NPU технологи нь ухаалаг утас хэрэглэгчдэд илүү хурдтай ажиллах нөхцөл, өөрийн мэдээллийг боловсруулах бүрэн хүчин чадлаар хангаж байгаа юм. 
 
“Kirin 970” 25-50 дахин илүү хурдтай ажиллана
Kirin 970 технологи гар утас хэрэглэгчдэд санаанд оромгүй гайхалтай хурд, хязгааргүй хадгалах, зогсолтгүй ажиллах горимыг санал болгож байгаа юм. Гар утсандаа өөрт хамааралтай бүхий л мэдээллийг хадгалж, интернет холболт шаардахгүйгээр бүх мэдээллээ сэргээн үзэх боломжтой боллоо. Таны утас 25-50 дахин илүү хурдтайгаар зогсолтгүй ажиллана.
 
“Huawei” бүхнийг танина
Huawei “Kirin970” процессор “супер хурдтай”-гаар, нэг минутад 2000 гаруй зураг, дүрслэл танина. Энэ нь таны фото зурган дээр гарсан амьтай болон амьгүй объектуудыг бүхэлд нь хэн бэ, юу вэ гэдгийг таны өмнөөс тодорхойлоно. Одоо нэмэлт АПП татаж суулгахгүйгээр хүссэн бүхнээ таних, олж мэдэх боломжтой боллоо.   
 
“Kirin 970” “I7”-той ижил төвшинд гацахгүй, зогсохгүй
“Quad-Core Kirin 960” технологийг “Huawei Mate 9”, “Huawei P10” зэрэг гар утсанд суурилуулсан. Тэгвэл энэ удаагийн цоо шинэ “Huawei Mate 10” гар утсанд “Kirin 970” core 8 CPU, 12 core GPU-тай чипсет суурилуулан үйлдвэрлэж байгаа аж. Энэ нь компьютерийн хамгийн сүүлийн үеийн “I7” үйлдлийн системтэй дүйцэхүйц ажиллах чадвартай бөгөөд ямар ч гацалтгүйгээр, хурдтай ажиллаж, таны цагийг хэмнэх болно.
 
Huawei “AI” технологийг нэвтрүүллээ
“Huawei” өөрийн хоолойгоор гар утсаа удирдах “AI” технологийг нэвтрүүллээ. Энэхүү технологи нь шинээр гаргаж буй Huawei Mate 10 утсанд суурилуулсан бөгөөд өдөр тутмын цаг агаарын мэдээ, кино үзвэрийн цаг гээд л хүссэн бүхнээ асуухад хариулах болно. Цагийг хэмнэх, мэдээллээ боловсруулах чадвар бүхий илүү ухаалаг гар утас таны гарт. 
 
Таны зөвшөөрөлгүйгээр хэзээ ч унтрахгүй
Зарим гар утас гадна орчны темпратур мэдэрч асаж унтардаг эсвэл хэт их ачааллыг даалгүй унтрах тохиолдол ч  бий. Тэгвэл “Huawei” шинэ загварын ухаалаг утас нэмэх, хасах градусын аль ч нөхцөлд таны зөвшөөрөлгүйгээр унтрахгүй, ажилласаар байна. 
 
Танилцуулга видеог та бүхэнд хүргэж байна:
 
37
Зочин / 150.129.142.18
9 өдрийн өмнө

Ene haaguur zaragddiin