Ц.Гэрэлтуяа
9 өдрийн өмнө

Forbes: Монгол залуусын бүтээсэн аппликейшн 30.8 сая доллараар үнэлэгдэж байна

     Дунджаар 390 долларын цалинтай монголчууд найз нөхөд, гэр бүлийнхнээсээ албан бусаар мөнгө зээлэх нь түгээмэл. Банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад хүндрэлтэй тул энэ нь тэдний хувьд хамгийн амар зам болдог. Гэвч бага хэмжээний зээлсэн мөнгөө төлөхгүй байх тохиолдол их.
 
 
Яг ийм нөхцөл байдлаас залхсан Ч.Анар хоёр найзтайгаа хамтран мөнгө зээлдүүлэх LendMN аппликейшн 2015 онд бүтээсэн нь өнөөдөр 30.8 сая доллараар үнэлэгдэх болжээ.
 
AND үйлчилгээ 2016 оны наймдугаар сар гэхэд нийт 5 сая долларын хөрөнгө оруулалтыг Монгол, Японоос босгосон байна. Тэдний гол хөрөнгө оруулагчдын дунд Японы парламентын гишүүн ч багтжээ. Харин зөвлөхөөр TechStars-д ажилладаг, Монголын нөлөө бүхий хөрөнгө оруулагчдын нэг Око Даваасүрэн ажилласан байна. 
 
 
Тус компани ирэх 12 дугаарт анх удаа хийсвэр валютаар олон нийтээр санхүүжилт босгохоор төлөвлөж байгаа аж. 
 
Тэдний гол зорилго нь банкнаас санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй, эсвэл зээлийн "аварга загас"-нуудад их мөнгө төлж байгаа хүмүүст туслах гэж захирал Ч.Анар хэлжээ. 
27