Б.Амаржаргал
10 өдрийн өмнө

“Ургацын баяр”-аар гоо сайхны мэс засал хийлгэсэн бүсгүйчүүд нисэх буудал дээр саатуулагджээ

     Хятадын гурван эмэгтэй Инчеоны онгоцны буудлаас эх орон руугаа явахаар бичиг баримтаа хянуулахдаа тун хүнд байдалтай тулгарсан талаар “Daily Mirror” мэдээллээ. 
 
Манай урд хөршийн ард иргэд өнгөрсөн долоо хоногт "намрын алтан долоо хоног" буюу Ургацын баяраа тэмдэглэсэн. 
Энэ урт хугацааны амралтыг ашиглан тэдгээр бүсгүй Өмнөд солонгост гоо сайхны мэс засал хийлгэхээр очжээ. Тэднийг зорилгоо биелүүлээд буцах үед нь нисэх онгоцны буудал дээр саатуулсан байна. 
 
Учир нь, мэс заслын боолт, хавдраас болж өөрчлөгдсөн эмэгтэйчүүдийн царайг бичиг баримттай нь тулгахад адил төстэй зүйл харагдаагүй аж.  
Тэднийг Хятад руу нь буцаасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч бинтээр нүүрээ ороож, бичиг баримтаа бариад шалган нэвтрүүлэх байрны гадаа сууж буй гурван эмэгтэйн зураг Хятадын сайтуудаар тархаж, 51 мянган лайк цуглуулаад амжжээ. 
 
Эх сурвалж: tass.ru
13