close
Дэлхий

Австралид +40 хэм хүрч халж байна

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

        Австралийн зүүн хэсэгт огцом халж, агаарын хэм +40 градуст хүрэхийг Цаг уурын хүрээлэнгээс анхааруулжээ. Тиймээс гадаа дасгал хөдөлгөөн хийхийг хориглож, дулаанаас үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөсөн байна. 

Өнөөдрийн байдлаар зарим хотуудад 44-46 хэм хүрч халж байгаа гэнэ. Харин Сиднейн ойролцоо 40-41 хэм байна. Энэхүү халуун ирэх амралтын өдрийг хүртэл үргэлжлэх аж. 

Тиймээс хүмүүсийг нарны шууд тусгалаас хол, сэрүүн газар байх, ус их уух, усан санд орох, сэнсээ асаахыг зөвлөжээ. Хэрвээ бие тавгүйрхэж, ус ууж чадахгүй байвал түргэн тусламж яаралтай дуудахыг сануулсан байна. 

Халуун болж эхэлснээр хүүхдүүд усан санд хараа хяналтгүй орж живсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Тиймээс ямагт хараа хяналттай байхыг эцэг эхчүүдэд анхаарууллаа. 

Нарны шууд тусгалтай газар машинаа орхисон тохиолдолд цонх онгорхой байсан ч хамаагүй дотор орчны дулаан +80 хэмд хүрдэг. Ийм халуун нөхцөлд амьтад зургаахан минутын дотор үхэх эрсдэлтэй. Тиймээс тэжээвэр амьтдаа машиндаа орхихгүй байхыг сануулжээ. 

Түүнээс гадна халууны улмаас түймэр гарч магадгүй тул урьдчилан сэргийлэх ажиллагааг явуулж байгаа аж. 

Эх сурвалж: The Guardian

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү