close
Дэлхий

Барак Обама ерөнхийлөгчийн хувьд сүүлийн илтгэлээ тавьж байна

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

        АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама улсын тэргүүний хувьд сүүлийн илтгэлээ тавьж байна. Тэрбээр 2008 онд анх сонгуульд ялж ерөнхийлөгч болсноос хойш 2,989 хоног өнгөрчээ. 

Яг одоо тавьж буй хаалтын илтгэлдээ тэрбээр эерэг хандлага, өөдрөг үзэл, улс төрийн үндэс язгуур, залуучуудад итгэл найдвар өгөх талаар ярих аж. 

Рональд Реаген, Билл Клинтон, Жорж В.Буш зэрэг ерөнхийлөгч нар хаалтын илтгэлээ Цагаан ордонд тавьж байсан. Харин Обама Чикагогийн Винди Ситид илтгэлээ тавихаар сонгожээ. 

Тэрбээр "Би 20 гаран насандаа анх Чикагод ирж байсан. Одоо ч өөрийгөө хэн бэ, миний амьдралын зорилго юу вэ гэдгийг тодорхойлохыг хичээж байна" гэж хэлж байсан юм.

Түүний илтгэл тавьж буй МакКормик Паласт эрэгтэй, эмэгтэй, хөгшин залуу, шашин шүтлэг, арьсны өөр хэдэн зуун хүн цугласан байна. 

Тэдний нэг Шейла Балдвин нэртэй 64 настай, африк гаралтай америк эмэгтэй "Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болсныг мэдээд өвөг дээдэс маань талархаж байгаа байх. Анхны хар арьст ерөнхийлөгчийн хаалтын илтгэлд гэр бүлээ, 91 настай ээжийгээ төлөөлөн ирлээ. Хэрвээ хэн нэгэн энэ улсыг эдгээж, нэгтгэн нийлүүлдэг бол ерөнхийлөгч Обама л үүнийг хийж чадна. Дональд Трамп ерөнхийлөгч болсноор энэ улс маш их гайхшралд орлоо. Түүнийг зөв зүйл хийгээсэй гэж хүсч байна" гэжээ. 

Та Барак Обамагийн хаалтын илтгэлийг доорх видеоноос ШУУД хүлээн авч үзнэ үү. 


Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү