close
Дэлхий

Өнөөдөр дэлхий дахинд болсон 9 чухал үйл явдал

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

НЭГДҮГЭЭР САРЫН 9

1. Их Британийн Хөдөлмөрийн нам иргэдийн чөлөөтэй шилжилт хөдөлгөөнийг зогсоохыг дэмжлээ

Тус намын дарга Жэрэми Корбин нээлттэй хил хязгаарын бодлогоосоо ухарч, Ерөнхий сайд Тереза Мейгийн чөлөөтэй шилжих хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг дэмжихээ өнөөдөр мэдэгдлээ. 

2. Жаред Кашнер АНУ-ын дараагийн ерөнхийлөгч Дональд Трампын кабинетэд ажиллана

Трамп өөрийн хүргэн Жаред Кашнерыг ахлах зөвлөхөөрөө нэрлэлээ. Жаред нь Трампын хүргэн төдийгүй томоохон бизнес эрхлэгч тул сонирхлын зөрчил үүсч магадгүй гэсэн маргаан гарлаа. Тиймээс Кашнер улсын дотоод, гадаад бодлогод анхаарал хандуулахын тулд бизнесээсээ түр хөндийрөх шаардлагатай нүүр тулж болзошгүй.

3. Мэрисса Мэер Yahoo-гийн удирдах зөвлөлөөс гарлаа

"Yahoo" компанийг "Verizon" 4.8 тэрбум доллароор худалдан авах гэрээ хийгдэж дууслаа. Тиймээс "Yahoo"-гийн үүсгэн байгуулагч Дэвид Фило, гүйцэтгэх захирал Мэрисса Мэер болон удирдах зөвлөлийн бусад дөрвөн гишүүн албан тушаалаасаа огцорлоо. Түүнээс гадна "Yahoo" нэрээ "Altaba" болгон өөрчлөхөөр болжээ.

4. Пакистан улс шумбагч онгоцонд суурилуулсан цөмийн пуужин туршлаа

Пакистан улс Энэтхэгтэй үүссэн хурцадмал асуудлыг дэврээхээс үл хамааран "Babur-3" нэртэй цөмийн пуужингаа туршлаа. 

5. AliBaba-гийн үүсгэн байгуулагч Жэк Ма Трамптай бизнес ярив

Жэк Ма Трамп нар уулзаж, АНУ-д нэг сая ажлын байр шинээр бий болгох эсэх асуудлаар ярилцлаа. Энэ үеэр Ма Хятад-АНУ-ын харилцаа илүү хүчтэй, нөхөрсөг, сайн байх хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

6. Дэлхийн цомын тэмцээнд 48 баг оролцохоор боллоо

Олон улсын хөлбөмбөгийн аварга шалгаруулах "Дэлхийн цом 2018" тэмцээнд 36 бус 48 улсын баг оролцохоор боллоо. Ингэснээр Олон улсын хөлбөмбөгийн холбоо 640 сая долларын нэмэлт ашиг олно гэж тооцоолж байна. 

7. АНУ ОХУ-ын таван албан тушаалтанд хориг тавилаа

Их Британид болсон ОХУ-ын тэрс үзэлтэн Александр Ливтинэнкогийн аллагын хэрэгт холбогдсон ОХУ-ын таван албан тушаалтныг АНУ хар жагсаалтандаа орууллаа. Тус жагсаалтанд холбооны ахлах мөрдөн байцаагч Александр Бастрикин зэрэг хүмүүс багтсан байна. Тэдэнд цаашид АНУ-ын виз олгохгүй.  

8. Грек дэх ОХУ-ын элчин сайдын яамны ахлах консул Афинд нас барсан байдалтай олджээ

ОХУ-ын консул Андрей Маланин 55 насандаа жамаараа нас барсан гэж үзэж байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа эцсийн дүгнэлтийг гаргана. 

9. Европт цочир хүйтэрсний улмаас 20 хүн нас барлаа

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Европт хүйтний эрч чангарч эхэлсэн. Үүний улмаас Итали, Чех, ОХУ, Украйн, Польш зэрэг оронд 20 иргэн хүйтний улмаас амиа алдсан байна. Тэдний 10 нь Польшийн иргэн байжээ. 

Эх сурвалж: Business Insider

Гэрэлтуяа Цэвээнгэрэл

Сэтгүүлч

5 сарын өмнө

 
Сэтгэгдлүүд (0)
Сэтгэгдлээ бичнэ үү
Зочин
Анхны сэтгэгдлийг та бичнэ үү