close
5 Шинэ мэдээ

Эрүүл мэнд

Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх тохиолдол өндөр байна

Эхээс хүүхдэд тэмбүүгийн халдвар дамжиж, хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдлын тоо өндөр хэвээрээ байгаа.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 12, Пүрэв гараг, 14:00 цагт

        Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн /Хүний Дархлал Хомсдолын Вирус/ халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөвшилцөх уулзалт боллоо.

Уулзалтын гол зорилго нь ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээг нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалттайгаар хангаж,  бүх эрүүл мэндийн байгууллагын түвшинд ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийг оношоор нь ялгаварлан гадуурхалгүйгээр, тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдсэн юм.

Энэ удаагийн уулзалтаар:

  • Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар баримталж буй бодлого
  • ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдал, ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээний тухай
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын өнөөгийн байдал
  • Тэмбүү, төрөлхийн тэмбүү өвчний өнөөгийн байдал, мөрдөгдөж буй тушаал журам, бүртгэл мэдээлэл, хяналт, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой анхаарах асуудлуудын талаар
  • ХДХВ-ийн халдвартай эмэгтэйд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг харъяаллын дагуу үзүүлэх
  • ХДХВ болон тэмбүүгийн халдвартай жирэмсэн эмэгтэйг эрт оношилж, эмчилгээнд хамруулснаар эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх, төрөх болон төрсний дараах эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар тус тус зөвшилцөж,
  • ХДХВ-ийн халдварын өртөлтийн өмнөх болон дараах сэргийлэлтийн эм, эхийн сүү орлуулагчийг байгууллагын төсөвт суулгах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Хэдийгээр ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч эхээс хүүхдэд тэмбүүгийн халдвар дамжиж, хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдлын тоо өндөр хэвээрээ байгаа нь биднийг илүү хариуцлагатай, санаачлагатай ажиллахыг шаардаж байнэ хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал уулзалтын төсгөлд хэлсэн үгэндээ онцоллоо.

Эх сурвалж: ЭМЯ

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.