close
5 Шинэ мэдээ

Эдийн засаг

“Биткойн”-ны хэрэглээ өссөөр...

Биткойн гэдэг нь цахим мөнгө бөгөөд худалдааны хэрэгсэл гэдэг утгаараа уламжлалт цаасан болоод зоосон мөнгөтэй адил.

Нийтэлсэн: VIEW
1 сарын 10, Мягмар гараг, 10:50 цагт

        Удахгүй гүйлгээнээс цаасан мөнгөн шахагдаж оронд нь цахим мөнгө буюу криптокарренси /cryptocurrency/ хүчээ авах хандлагатай болов.

Биткойн гэдэг нь цахим мөнгө бөгөөд худалдааны хэрэгсэл гэдэг утгаараа уламжлалт цаасан болоод зоосон мөнгөтэй адил. Гэхдээ нэг том ялгаа бий. Энэ нь хараат бус байдал юм. Уламжлалт валютыг төв банк эсвэл ямар нэгэн субъект хянаж байдаг. 

Харин биткойныг хэн ч хянах боломжгүй юм. Энэ шинж нь олон хүнийг татахад хүргээд байгаа бөгөөд учир нь хувь хүний капиталыг банк эсвэл ямар нэгэн байгууллага хянах боломжгүй. 

Японы программист Сатоши Накамото математикийн томьёололд тулгуурлан биткойныг бүтээсэн. Тэрээр төр, засгаас хараат бус худалдааны хэрэгсэл бүтээхийг зорьсон байна.

Энэхүү мөнгийг хэн нэгэн хянах боломжгүй. Банкууд улсын хэмжээний өрөө дарахын тулд их хэмжээний цаасан мөнгө хэвлэх ба ингэснээр мөнгө үнэгүйддэг. 

Харин биткойн нь цахим бөгөөд хүн бүхэнд хүртээмжтэй. Биткойн нь тусгай сүлжээний тусламжтай ажиллах юм.

Уламжлалт цаасан болоод зоосон мөнгөний ханш алтан дээр суурилдаг. Өөрөөр хэлбэл, мөнгөний ханш дээрх бүтээгдэхүүний үнэтэй шууд холбоотой. Онолын үүднээс авч үзвэл хэрэглэгч банкинд алт тушаасныхаа оронд мөнгө авах боломжтой. 

Харин биткойн алтан дээр биш харин математик тооцоолол дээр суурилдаг байна.

Японд биткойноор гүйлгээ хийх дэлгүүрийн тоо 4,000-ийг даваад байгаа бөгөөд жилийн хугацаанд дөрөв дахин өссөн байна. Хүнсний дэлгүүр, гоо сайхан, барилгын засал чимэглэл зэрэг төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд биткойн хэрэглэх болсон байна.

М.Билгүүн

Эх сурвалж: Mongolian Economy

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.