close
5 Шинэ мэдээ

Спорт

Үндсэн хуулийн өдрөөр бөхийн барилдаан болно

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан болно.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 12, Пүрэв гараг, 08:16 цагт

        Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохионо.

УИХ-ын даргын захирамжаар шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулсан. 

Комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж ахалж, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллаж байна.

Комиссын гишүүдээр:

  • УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд,
  • УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй,
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба,
  • Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой,
  • Үндсэн хууль тогтоогчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах нар ажиллаж байгаа юм.

Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссоос нэгдүгээр сарын 13-нд болох арга хэмжээний хөтөлбөрийг гаргажээ.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

/2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр/

09.00-10.30 Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал гардуулах, дурсгалын зураг авахуулах /Төрийн ордны Их танхим/

11.00-11.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

11.30-12.00 Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт /Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд/

11.40-11.50 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол /Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд/

12.00-13.50 Яам, агентлагууд АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх

14.00 Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөөнд/

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.