close
5 Шинэ мэдээ

Спорт

“Сүлд спиннинг” шинэ салбараа нээлээ

Улаанбаатар хотод л гэхэд эргэлтэт дугуйн 30 клуб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт 700 гаруй хүн хичээллэж байна.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 08, Ням гараг, 12:30 цагт

        Азийн хамгийн олон дугуйтай эргэлтэт дугуйн клуб болох “Сүлд спиннинг” клубийн захирал Г.Мөнхсүлд жил гаруйн өмнөөс эргэлтэт дугуйн спортыг Монголдоо хөгжүүлж эхэлснээс хойш 500 гаруй хүнийг илүүдэл жингээс нь салгаад буй. 

Одоогоор зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд эргэлтэт дугуйн 30 клуб үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт нийт 700 гаруй хүн хичээллэж байна.

Монголын эргэлтэт дугуйн спортын анхдагч “Сүлд спиннинг”-ийн хамт олон ч мөн үйл ажиллагаагаа өргөжүүлж, Шастины нэрэмжит III эмнэлгийн замын эсрэг талд 30 дугуйтай салбараа нээжээ. 

Тэд нийслэлчүүдийн “толгойг өвтгөдөг” асуудлуудыг бодолцон, автомашины зогсоолыг нэн тэргүүнд шийдвэрлэж, гаднаа 200 автомашины зогсоолтой газрыг сонгосон байна. 

Ингэснээр эргэлтэт дугуйн спортоор хичээллэхээр “Сүлд спиннинг”-ийг зорьж буй хэн бүхэн нийслэлийн хаанаас ч богино хугацаанд очиж, цаг заваа хэмнэх боломж нээгдэж байгаа юм.

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.