close
5 Шинэ мэдээ

Зөвлөгөө

Төмсөөр нүүрээ арчилцгаая!

Төмс нь арьсыг цайруулж, хөгшрөлтөөс сэргийлэх хамгийн сайн ногоо гэдгийг мэдэх үү?

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 11, Лхагва гараг, 16:02 цагт

         Төмс бол манай оронд хамгийн өргөн хэрэглэгддэг хүнсний ногоо юм. Төмс нь арьсыг цайруулж, хөгшрөлтөөс сэргийлэх хамгийн сайн ногоо гэдгийг мэдэх үү? 

Нөсөө толбыг арилгаж, батганы үрэвслийг бууруулж, сорвийг арилгах гайхалтай үйлчилгээтэй. Тиймээс туршаад үзээрэй.

Тослог арьсанд

Тэнцүү хэмжээтэй төмсний шүүс, лимоны шүүсийг холь. Тал цайны халбага зөгийн бал хольсон ч болно. Нүүр хүзүүндээ түрхээд 10 минутын дараа усаар угааж цэвэрлэнэ. Тослог арьстай хүн хэрэглэвэл илүү тохиромжтой. Учир нь нүүрэн дээрх илүүдэл тосыг арилгана.

Хуурай арьсанд

Хэрвээ хуурай арьстай бол нэг ширхэг чанасан төмсийг 2 цайны халбага хуурай сүү эсвэл зүгээр сүү, 1 цайны халбага самрын тос эсвэл оливийн тостой сайтар хольж зуурмаг болгон нүүрэндээ 20-25 минут байлгаад усаар угаана.

Гэрийн нөхцөлд нүүр цэвэрлэгч бэлтгэх.  1/4 –г нь хэрчсэн өргөст хэмх, 1/8 хэрчсэн түүхий төмс. Төмс, өргөст хэмхээ хальслах хэрэггүй учир нь хальсанд чухал амин дэмүүд агуулагддаг. Холигчинд хийж 1 минут холино.

Мөн:

  • Нэг ширхэг өндөг, ¼ тараг, 1 цайны халбага хүнсний содыг сайтар холиод батгатай хэсэг болон бүхэл нүүр хүзүүндээ түрхэн 10-15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.
  • Төмсийг хальслаад, нимгэн хэрчинэ. Хэрчмээ нүдэн дээрээ 20 минут байлгасны дараа бүлээн усаар угаана. Энэ нь нүдний доорх харийг арилгана.
  • Угааж хальсалсан төмсөө үрэгчээр үрээс шүүсийг нь авна. Төмсний шүүсийг нүүрэндээ түрхэн 15-20 минут байлгах нь арьсыг гайхалтай харагдуулдаг. Төмсний шүүс нь батгыг эмчилж, нарнаас болж түлэгдэж боролсон арьсыг эмчилнэ. Мөн үрчлээнээс ч сэргийлнэ.
  • Чанасан төмсний хальсыг нүүрэндээ тавьсанаар түлэгдэлтийг эмчилж, үрэвслийг бууруулна. 

Эх сурвалж: beautymall.mn

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.