close
5 Шинэ мэдээ

Зөвлөгөө

Би хэрхэн батганаасаа салсан бэ?

Их ч үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан харин амьдралын хэв маягаа өөрчилснөөр арьс маань эрүүл болсон юм даа.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 08, Ням гараг, 11:00 цагт

        Би батгатай, нүхжилт ихтэй арьстай байсан. Хоол хүнс, өдрийн дэглэм хүний арьсанд ямар хүчтэй нөлөө үзүүлдгийг өөр дээрээ л туршин байж мэдсэн дээ. 

Их ч үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан харин амьдралын хэв маягаа өөрчилснөөр арьс маань эрүүл болсон юм даа. 


1. Кофенаас татгалз

Би кофе уух дуртай. Цэвэр кофе уух нь биед сайн гэдэг ч миний хувьд бол үгүй байсан. 

Кофе уухдаа сүү сахар хийдэг байснаас батга гараад байгаа байх гэж бодсоны үндсэн дээр би хар кофе ууж эхэлсэн. 

Ажлын ачаалалтай үед биеийг сэргээдэг ч яг үнэндээ дархлааг маань муутгаж улмаар батга маань удаан эдгэж, инсулины хэмжээг ихэсгэж байхыг би анзаарсан юм. 

2. Тогтмол дасгал хий

Хөлрөх нь миний эрүүл өнгөлөг цэвэрхэн арьсны нууц. Хөлсөөр таны биенд хуримтлагдсан бохирдол гадагшилж, нүх сүв нээгддэг. 

Дасгал хийснээр стрессэх нь багасаж, дархлаа сайжран аажмаар батга гарах нь ч багасна гээч.

3. Чийгшүүлэх

Арьсны 64% нь ус байдаг учир ус уух нь маш чухал. Хэрвээ дотроосоо ус уухгүй бол мянга сайн чийгшүүлэгч тос танд нэмэргүй. Өдөрт дор хаяж 2 литр ус уу. Лимонтой ус бол бүр сайн. Амттай ч мөн жин хасна.

4. Өөрт тохирох бүтээгдэхүүнийг сонго

Эрт урьд цагт би сайн гэсэн болгоныг л авч түрхдэг байлаа. Их ч мөнгө үрсэн дээ. Эхэн үедээ ч толийгоо л ирнэ, тэгээд л 2-3 долоо хоногийн дараа эргээд л ямар байсан яг тэр хэвэндээ орно доо. 

Үнэтэй байлаа гээд сайн гэсэн үг биш юм байна лээ. Аль болох байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэ. Хамгийн гол нь арьсаа зөв оношлуулж тохирох бүтээгдэхүүн хэрэглэ.

5. Ногоон шүүс ууж эрүүл хооллох

Би энэ шүүсийг долоо хоногт 2 удаа уудаг. Батгагүй эрүүл арьстай болгох ногоон смүүти

Ургамалд суурилсан антиоксидантаар баялаг жимс шинэхэн ногоо сайн идэх хэрэгтэй. 7 хоногийн 2 өдрийг махгүй өдөр болго. Одоо зун болж байгаа болохоор цагаан идээ ч элбэг болсон. 

Тараг ууж, ааруул, ээзгий сайн идээрэй. Мөн сахар агуулсан бүтээгдэхүүнээс татгалз, Чихэрлэг юм 7 хоног идэхээ түр азна, тэгээд арьс тань хэрхэн өөрчлөгдөж байгааг нэг анзаараарай.

Эх сурвалж: beautymall.mn

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.