close

Дэлхий

10 настай хүү өвчтэй найздаа хиймэл үс бэлэглэхийн тулд үсээ хоёр жил ургуулжээ

Энэхүү явдал нь супер баатрууд зөвхөн нөмрөг өмсөж, комик номын хуудсанд амьдардаггүйн баталгаа боллоо.

Автор Б.Чулуунцэцэг
1 сарын 11, Лхагва гараг, 19:30 цагт

        Габби дөрвөн настай байхдаа үс туг тугаар халзран унах өвчин тусчээ. Түүнээс хойш үс нь бага багаар унасаар халзарсан байна. Өөрт тохирсон хиймэл үс маш үнэтэй тул Габби толгойн чимэг зүүх юм уу малгай өмсдөг аж. Одоо тэрбээр 12 настай.

Габби сайн найз Тайлертэй хоёр жилийн өмнө буюу 2014 онд танилцаж, найзууд болжээ. Тухайн үед Тайлер найзыгаа илүү аз жаргалтай байлгахын тулд юу хийх хэрэгтэйг Габбигийн ээж Эмилиагаас асууж байсан гэнэ. 

Тайлер тухайн үед найман настай байсан бөгөөд найздаа туслахаар шийдэж, хоёр жилийн турш үсээ ургуулжээ. 

Түүний үс хангалттай урт буюу 25 см ургасны дараа Тайлер Габбигаар үсээ тайруулсан аж.

Тэрбээр тайруулсан үсээ "Children With Hair Loss" сайн дурын байгууллагад хандивлаж, найздаа хиймэл үс хийлгэхээр болсон байна. 

Хиймэл үс хэдхэн долоо хоногийн дараа бэлэн болно. 

Габбигийн ээж "Өдий насны хүүхэд ийм зүйлийг найздаа зориулж хийсэн нь гайхалтай" гэж BuzzFeed-д ярьсан байна. 

Энэхүү явдал нь супер баатрууд зөвхөн нөмрөг өмсөж, комик номын хуудсанд амьдардаггүйн баталгаа боллоо. 

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.