close
5 Шинэ мэдээ

Дэлхий

Бан Ги Мүний төрөл садныг авлигын хэрэгт буруутгаж байна

Бан Ги Мүний хувьд 2007 оноос 2016 оны эцэс хүртэл НҮБ-ыг удирдсан билээ.

Нийтэлсэн: VIEW
1 сарын 11, Лхагва гараг, 09:46 цагт

        НЬЮ-ЙОРК. /ВВС/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүний дүү болон зээ хүүг засгийн газрын албан тушаалтанд хахууль өгөхөөр хуйвалдсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байна. 

Ойрхи Дорнодын албаны хүнд мөнгө санал болгосон гэж Бан Ги Мүний дүү Бан Ки Сан болон зээ хүү Жу Хюн Бан нарыг Нью-Йорк хотын холбогдох албаны хүмүүс буруутгаж байна. 

Тэд өөрсдийн барьсан барилгыг засгийн газарт худалдахын тулд албаны хүнд олон сая долларын хахууль өгсөн ажээ.

Бан Ги Мүний хувьд 2007 оноос 2016 оны эцэс хүртэл НҮБ-ыг удирдсан билээ.

Түүний халааг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Португалын Ерөнхий сайд асан Антонио Гутерриш авсан юм.

Г.Доржханд/МОНЦАМЭ

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.