close
5 Шинэ мэдээ

Боловсрол

Төрийн өмчит зарим их сургуулийн удирдах зөвлөлийг шинэчиллээ

БСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулж эхэллээ.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
1 сарын 04, Лхагва гараг, 16:20 цагт

        БСШУС-ын сайдын тушаалын дагуу төрийн өмчит их сургуулиудын Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулж эхэллээ. 

Тодруулбал, энэ сарын 02-ны өдөр МУИС, ШУТИС-ийн Удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулав. 

МУИС-ийн Удирдах зөвлөл нийт 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд даргаар нь ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Д.Рэгдэл сонгогдсон юм. Орлогч даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг ажиллахаар боллоо. 

ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУС-ын сайдын зөвлөх Н.Бэгз, орлогч даргаар БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын  газрын дарга Л.Цэдэвсүрэн нар тус тус ажиллахаар болов. 

Харин энэ сарын 03-ны өдөр  АШУҮИС, ХААИС, СУИС, МУБИС-ийн Удирдах зөвлөлийг тус тус шинэчлэн байгууллаа. 

АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Т.Ган-Эрдэнэ, орлогч даргаар БСШУСЯ-ны Хяналт, шинжлэгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд нар томилогдов. 

Харин ХААИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар ШУА-ийн жинхэнэ гишүүн, доктор Б.Авид, орлогч даргаар БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Д.Батмагнай нар томилогдоод байна. 

Мөн СУИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд, орлогч даргаар А.Дашпэлжээ нар тус тус ажиллахаар боллоо. 

Түүнчлэн  МУБИС-ийн Удирдах зөвлөлийн даргаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Мөнхбаатар, орлогч даргаар Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат нар томилогдов. 

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дээд боловсролын салбарт хэрэгжих дараах зорилтууд багтсан юм. Тодруулбал,

·         Дээд боловсролын эрх зүйн орчныг боловсронгуй болгох

·         Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх

·         Үр дүнд суурилсан боловсролын тогтолцоог хөгжүүлэх

·         Стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх

·         Оюутны хөгжил, нийгмийн баталгааг хангах зэрэг болно.

Тиймээс дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх, боловсролын үр дүнтэй тогтолцоог бий болгох, сургуулиудын хэтийн төлөв, үйл ажиллагааг сайжруулахад Удирдах зөвлөлийн гишүүдийн үүрэг, идэвхтэй оролцоо туйлын чухал юм.
 

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.