close
5 Шинэ мэдээ

Боловсрол

“Оюуны элч-2016” оны ШИЛДЭГ БАГШ нарыг шалгарууллаа

Боловсролын салбарыг тэр дундаа залуу багш нарыг дэмжиж байгаад холбооны удирдлага хамт олонд дахин баярлаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна.

Нийтэлсэн: Г.Дэлгэрмөрөн
12 сарын 23, Баасан гараг, 14:13 цагт

        Yes! Mongolia” Монголын залуу багш нарын холбоо 21 аймаг, нийслэлийн боловсрол соёлын газруудтай хамтран “Оюуны элч-2016” оны шилдэг залуу багшийг шалгаруулах ёслолын ажиллагаа Төрийн ордны их танхимд боллоо.  

УИХ-ын Н.Учрал гишүүний тэргүүлдэг Монголын залуу багш нарын холбооны "Оюуны элч-2016" оны шилдэг багш шалгаруулах ёслолын ажиллагаанд БСШУС-ын  сайд Ж.Батсуурь, Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга, НББСШУ байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан зэрэг албаны хүмүүс оролцож, санамж бичиг байгууллаа. 

Ёслолын ажиллагааг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Монголын залуу багш нарын холбоо  боловсролын салбарыг дэмжиж, тэр тусмаа манай залуу шилдэг багш нарыг шалгаруулж байгаад баяртай байна. 

Энэ ёслолыг зохион байгуулж байгаад УИХ-ын эрхэм гишүүн Н.Учралд болон ивээн тэтгэж оролцож байгаа бүх хүмүүст БСШУСЯ-ны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлж байна. 

Шавийн эрдэм багшаасаа гэдэг. Тиймээс ч манай багш нар шилдэг тэргүүний байх хэрээр бидний шавь нар оюунлаг тэргүүний, суралцах хүсэл эрмэлзлэл дүүрэн сайн хандлага, зөв чиг тогтох болно. 

Энэ ч үүднээсээ багш нарынхаа нийгэм болон бусад үйл ажиллагааг дэмжих, мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг нь цогцоор нь шийдвэрлэхийн төлөө манай яамны хамт олон өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа. 

Боловсролын салбарыг тэр дундаа залуу багш нарыг дэмжиж байгаад холбооны удирдлага хамт олонд дахин баярлаж байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Тун удахгүй хэдхэн хоногийн дараа бид нэгэн оноо үдэж,  шинэ онтой учран золгох гэж байна. 

Бидний хувьд улиран одож байгаа он маань амжилт бүтээл арвинтай байлаа. Одоо ирж байгаа 2017 он та бүгдийн санасан сэдсэн бүхэн сэтгэлчлэн бүхэж, амжилт бүтээл арвин байхыг ерөөж байна” гэв. 

Ийнхүү Монголын залуу багш нарын холбооны “Оюуны од“ цол тэмдэг, “Оюуны элч” цомын эздийг шалгарууллаа. Тодруулбал, Оны шилдэг их, дээд сургуулийн багш, Оны шилдэг ерөнхий боловсролын сургуулийн багш,  Оны шилдэг МСҮТ-ийн багш, Оны шилдэг цэцэрлэгийн багш, Оны шилдэг сургалтын төвийн багш нар шалгарлаа. 

account_circle
Сайн байна уу, Зочин

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журам дагуу зүй зохисгүй үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.